Нас, боловсрол, мэргэжил, туршлага, хэл, санхүү, гэр бүл, зорилгыг хамтад нь харьцуулна.
Өөрт тохирох
гадаад явах замаа ол.
АНУ, Европын Холбооны улсууд, Япон, БНСУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу суралцах, ажиллах, амьдрах 250+ боломжит хувилбараас таны нас, боловсрол, мэргэжил, туршлага, хэл, санхүү, гэр бүлийн нөхцөл, зорилгод бодитоор тохирох замуудыг шүүж, хамгийн сайн тохирох, хамгийн хурдан хэрэгжих, эхний зардал багатай 2–4 чиглэл, арга замыг санал болгоно.
Зөвхөн улсын нэрийг үнэгүй харуулна. Чиглэлийн нэр, шаардлага, тохирц, бэлэн байдал болон бусад үр дүн төлбөрийн дараа нээгдэнэ. Хийх алхам, хугацаа, төсөв, баримт бичиг болон нөөц чиглэлүүдийн хувийн төлөвлөгөөг 29,000₮-өөр авна.
Жишээ тайлан үзэх ↓
Одоогийн бэлэн байдал, дутуу нөхцөл, бэлтгэх хугацааг тусад нь үнэлнэ.
Бэлтгэл, хэл, шалгалт, сургууль эсвэл ажил олгогчийн шаардлагыг харьцуулна.
Яг юу бэлдэх, юунаас эхлэх, ямар дарааллаар явахыг алхамчилж гаргана.
УЛС БИШ, ЗАМ СОНГОНО
250+ боломжит хувилбарыг 20 үндсэн хууль ёсны замаар шүүнэ
Нэг улс дотор ажиллах, суралцах, ажил хайх, ажил олгогчийн дэмжлэгтэй явах, сургалтаас ажилд шилжих зэрэг олон өөр сценарий байдаг.
💼 Ур чадвар, ажлын зам
Бүрэн үнэлнэ- БНСУ EPS / E-9
- Япон SSW
- Герман ур чадвартай ажил / Opportunity Card
- Европын өндөр ур чадвар, Blue Card, ажлын зөвшөөрлийн замууд
🎓 Суралцах → ажиллах
Бүрэн үнэлнэ- Япон: хэлний сургууль, их сургууль, мэргэжлийн сургууль → ажил
- БНСУ: D-4 / D-2 → D-10 → ажил
- АНУ: суралцах → мэргэжлийн ажил
- Суралцах хэлбэрээс хамаарсан олон салаа зам
🌏 Залуучууд, дадлага, mobility
Бүрэн үнэлнэ- Австрали 462 — 1, 2, 3 дахь визийн хувилбар
- АНУ J-1 Intern
- АНУ J-1 Trainee
- Хугацаа, нас, туршлагад тохирох богино болон дунд хугацааны замууд
🏢 Ажил олгогчийн дэмжлэгтэй зам
Бүрэн үнэлнэ- АНУ H-1B-ийн өөр өөр cap хувилбар
- АНУ EB-3 Professional / Skilled / Other Worker
- Нидерланд, Швед, Финланд, Ирланд болон бусад Европын мэргэжлийн зам
- Ажлын санал, цалин, qualification шаардлагад тулгуурласан хувилбарууд
* “250+ боломжит хувилбар” нь 20 үндсэн замын доторх салбар, суралцах хэлбэр, дараагийн статус руу шилжих хувилбаруудыг нэгтгэсэн боломжит сценарийн тоо. Бүх хувилбар хүн бүрт хүчинтэй биш; систем таны өгсөн мэдээлэл болон албан шаардлагад тулгуурлан боломжгүй хувилбаруудыг хасна. Бүрэн шалгалтгүй нэмэлт catalog зам дээр eligibility зохиохгүй, баталгаажуулах шаардлагатай гэж тусад нь тэмдэглэнэ.
ТӨЛӨХӨӨСӨӨ ӨМНӨ ТАНИЛЦААРАЙ
Жишээ тайлан
Зөвхөн хаашаа явах биш, яагаад тэр замыг судлах, юу дутуу, юунаас эхлэхээ харна.
Энэ нь бодит хэрэглэгчийн тайлан, таны хувийн зөвлөмж биш. Таны хариултаас хамаарч үр дүн өөр байна.
Жишээ хүний нөхцөл
- Нас, боловсрол
- 29 настай · мэдээллийн технологийн бакалавр
- Туршлага, хэл
- Програм хөгжүүлэлтийн 5 жилийн туршлага · англи хэлээр ажлын ярилцлага хийх чадвартай гэж үзэв
- Зорилго, төсөв
- Мэргэжлээрээ ажиллах · өөрийн бэлтгэсэн нөөц 4,000 евро гэж үзэв
- Одоогийн нөхцөл
- Гадаад ажил олгогчийн ажлын санал хараахан аваагүй
СУДЛАХ ЗАМЫН ЖИШЭЭ · ФИНЛАНД
Мэргэжилтний оршин суух зөвшөөрлөөр ажиллах
Бэлтгэл шаардлагатай · Одоогоор өргөдөл гаргахад бэлэн гэж үзэхгүй
Яагаад энэ замыг судлах вэ?
Боловсрол, ажлын туршлагаа мэргэжилтний ажлын байртай харьцуулах суурьтай. Англи хэл дээр CV, хийсэн ажлын жишээгээ бэлдэж, ажил олгогчтой ярилцахаас эхэлж болно.
Юу дутуу байна вэ?
- Бодит ажил олгогчийн ажлын санал.
- Ажлын үүрэг, цалин, мэргэшлийн нотолгоо албан шаардлагад нийцэх эсэхийн баталгаажуулалт.
- Байр, зорчих болон баримтын зардлыг багтаасан шинэчилсэн төсөв.
Жишээ тайланг дэлгэрүүлж үзэх
01 · Хугацаа ба хийх ажлын дараалал
- Эхний 1–2 долоо хоногАжил хайх багцаа бэлдэх
Англи CV, хийсэн төслүүд, үр дүнгээ нотлох жишээ, диплом болон ажлын туршлагын баримтаа нэгтгэнэ.
- Дараагийн шатАжлын байр, ажил олгогчоо судлах
Work in Finland-ийн ажлын сангаас мэргэжилдээ нийцэх ажлуудыг сонгоно. Ажлын үүрэг, хэл, цалин болон ажил олгогчийн шаардлагыг тус бүрээр нь шалгана.
- Ажлын санал авсны дарааШаардлагаа баталгаажуулж, өргөдөлдөө бэлдэх
Гэрээний нөхцөлийг албан шаардлагатай тулгаж, баримт, орчуулга, хураамж болон өргөдлийн дарааллаа нягтална.
1–2 долоо хоног нь зөвхөн энэ жишээний баримт бэлтгэх хуваарь. Ажил олох, виз авах, гадаад явах хугацааны амлалт биш.
02 · Хэл, мэргэшил, баримт
- Ажил олгогчийн хэлний шаардлагыг ажлын зар, ярилцлагаар нягтлах.
- Диплом, ажлын тодорхойлолт, төслийн үр дүнгээр туршлагаа нотлох.
- Паспорт болон тухайн өргөдөлд шаардах баримтын жагсаалтыг албан эх сурвалжаар шалгах.
03 · Төсвөө юугаар бүрдүүлэх вэ?
- Албан хураамж: өргөдөл гаргах үеийн хүчинтэй дүнг Migri-ээс шалгана.
- Орчуулга, баталгаажуулалт, нислэг: бодит үнийн санал авна.
- Байр, барьцаа, эхний амьжиргаа: хот болон ажил олгогчийн дэмжлэгээр тооцно.
4,000 евро нь жишээ хүний өөрийн нөөц болохоос нийт зардлын тооцоо, визийн санхүүгийн босго биш. Хүрэлцэх эсэхийг одоогоор батлаагүй.
04 · Дараагийн шийдвэр ба эх сурвалж
Ажлын саналын нөхцөл мэргэжилтний шаардлагад нийцэхгүй бол энэ замаар шууд өргөдөл гаргахгүй. Өөр тохирох ажлын зөвшөөрөл, нөөц чиглэлийг дахин харьцуулна.
Зөвхөн тайлангийн агуулгыг ойлгуулах хураангуй жишээ. Виз, ажил, цалин болон явах хугацааны баталгаа биш. Хүчинтэй шаардлага, хураамжийг өргөдөл гаргахаасаа өмнө албан эх сурвалжаар дахин шалгана.
ЭНГИЙН 4 АЛХАМ
Хэрхэн ажилладаг вэ?
Нас, боловсрол, мэргэжил, туршлага, хэл, санхүү, гэр бүл, зорилгоо өгнө.
20 үндсэн хууль ёсны замын шаардлагыг таны нөхцөлтэй тулгаж, боломжгүй болон бодитоор хэрэгжих хувилбаруудыг ялгана.
Танд тохирч болох чиглэлүүдийг харьцуулна. Зөвхөн улсын нэрийг үнэгүй харуулна. Бусад үр дүн төлбөрийн дараа нээгдэнэ.
Хийх алхам, хугацаа, төсөв, баримт бичиг, хэл ба шалгалтын бэлтгэл, сургууль эсвэл ажил олгогч, визний бэлтгэл, нөөц чиглэлүүдийг авна.
250+ боломжит хувилбарыг таны мэдээлэлтэй харьцуулна. Зөвхөн улсын нэрийг үнэгүй харуулна. Бусад үр дүн төлбөрийн дараа нээгдэнэ.
Алхам, хугацаа, төсөв, баримт бичиг, хэл ба шалгалтын бэлтгэл, нөөц чиглэлүүдийг дэлгэрэнгүй авна.
Хууль ёсны шаардлага, боломжийн статусыг AI зохиохгүй. Албан эх сурвалжид тулгуурласан дүрэм шийднэ.
Eligibility, fee, санхүүгийн босго, quota, шалгалт, баримт, процесс, ажиллах эрхийн мэдээллийг тогтмол хянана.
Эхний алхмаа хийхэд хэдхэн минут хангалттай.